Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15877034085ea26e70dffae.jpg

МАН-ын удирдлагууд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: Энэ удаагийн сонгууль хүндхэн нөхцөл байдалд явагдана. Нөхцөл байдал хүнпэрсэн БНСУ сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Үүнтэй адил манай улсын иргэд ч парламентаа сонгох сонгуульд хариуцлагатай, идэвхитэй оролцоно гэж найдаж байна. Сонгууль болох цаг хугацаандаа болно. Бүх зүйл хуулийн хүрээнд гэдгийг хэлмээр байна. 

МАН социал демократ нам. Тиймээс тэр үзэлдээ суурилж нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх, философитой мөрийн хөтөлбөр боловсруулсан. 

Зарим улс төрийн намууд орон сууц үнэгүй өгнө гэж амлаж байгаа. Энэ бол мөрийн хөтөлбөрт байж болохгүй зүйл. Нөгөө талаар хэзээ ч биелэгдэх боломжгүй. Үүнийг улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байгаа юм. 

Би намын дарга болсныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлж байсан. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байгаа. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.

МАН аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Энэ хууль зөрчиж байгаа юм. Нөгөө талаас мөнгөтэй хүн нэр дэвшинэ, мөнгөгүй хүн дэвшихгүй гэж байгаатай адил. Сонгуульд ороход мэдээж мөнгө шаардлагатай. Мөнгөгүй сонгууль гэж юу байх вэ. Тэр мөнгийг хуулийн дагуу сонгуулийн хандив цуглуулах хуулийн хугацаандаа хандиваа цуглуулаад сонгуульд оролцоно. Сонгуулийн хандиваараа сонгуульдаа оролцох бүрэн боломж байгаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

irgen

[31.165.215.200]

2020-04-24 16:19:59

Hyrelsyh zever hymyys baigaa bol tedniigee oruul songuulid…ooroor bid huurtagdaj duussan huuchin hymyysiig chin songohgui