Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitleddklof.png

ШИНЭ эвсэл 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. Энэ удаагийн сонгууль бол Монгол улсын хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг тодрох маш чухал сонгууль болно гэж УИХ-ын гишүүн Л.Болд мэдээллээ. 

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын зөвлөлийн гишүүн Л.Болд: 30 жилийн гажуудлыг засах, хариуцлагыг Монгол улсад бий болгох, иргэн бүр баялагийн эзэн, үйлдвэрлэлийг хөгжүүлж, үндэсний үзэл, соёлоо дээдэлсэн нийгмийг байгуулахын төлөө ШИНЭ нам бусад улс төрийн намуудтайгаа нэгдэж ШИНЭ эвсэл болж сонгуульд оролцох гэж байна. Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй намуудын 3-ны нэг нь манай эвсэлд байгаа. Мөрийн хөтөлбөртөө бид мөнгө төгрөг, орон сууц амлаагүй. Харин үндэсний эрх ашгийг дээдэлсэн хариуцлагын тогтолцоо, шударга шүүхтэй болох, газрын эзэн болох зэрэг хэрэгжих боломжтой, бодит зүйлүүдийг тусгасан. 

УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан: Энэ удаагийн сонгуульд ШИНЭ эвсэл хүчтэй өрсөлдөгч болон оролцох болно. МАНАН-ын 30 жилийг үгүй хийх гэж манай эвсэл байгуулагдсан. Шинэ эргэлтийн 21 бодлогыг боловсруулж, СЕХ-д өгч байна гэлээ. 

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.40.8]

2020-04-27 11:58:23

Яагаад жирийн Монгол иргэн орон сууцанд амьдарч 5 сая төгрөгийн цалин авч болдоггүй юм бэ? Яагаад үүнийг намууд эсэргүүцээд байгаа юм бэ? Энэ боломжгүй гээд л байх юм. Монгол хүнд тэгээд ямар амьдрал боломжтой юм бэ?

ЗОЧИН

[43.242.243.90]

2020-04-27 10:03:49

ЛУ.БОЛД ГЭРИЙН ХОРИОНД БАЙХ ЁСТОЙ ХҮН ! ХАА САЙГҮЙ ТЭНЭЭД Л КОРОНАВИРУС ТАРААХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ ЭТГЭЭД !!

irgen

[31.165.215.200]

2020-04-25 20:16:47

ooo ednii namiig demjine gej bodoj baisan chin bas nogoo ner devshigchdeesee heden sayar ni avch baigaa um baina….odoo ganzhan Hyrelsyh yldlee zov hymyysee avch orno gesen

irgen

[31.165.215.200]

2020-04-24 16:17:55

olon shine hyn devshyyl tanai evseliig demjine shyy rged ihenh ni