Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/jsbgjka.png

2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөөр байна.

Өнөөдрийн байдлаар...  

  1. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
  2. Ард түмний нам
  3. Ардчилсан нам
  4. Хөгжлийн Хөтөлбөр нам
  5. Эх Орончдын Нэгдсэн нам
  6. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
  7. Их Эв нам
  8. Зон Олны нам
  9. Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм.

Ингэснээр нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай. Энэ дагуу өнөөдөр МАН, “Та бидний эвсэл”  бичиг баримтаа СЕХ-д өглөө. 

Энэ үеэр  “Та бидний эвсэл”-ийн дарга Н.Энхбаяр: МАН-ынхан зүтгэсээр байгаад хөл хориотой үед биднийг ард иргэдтэй уулзуулахгүй өөрсдөө ялна гэж бодоод байх шиг байна. ЖДҮ-чдээс, казиночдоос, 60 тэрбумтнуудаас, хүчирхийлэгчдээс, Эрдэнэтийн 49 хувийн луйварчдаас, Оюутолгойн гэрээг хийж улсаа хохироосон хүмүүсээс 2020 онд салах сонголтыг ард түмэн хийх байх. Хөлийг нь хорьж, идэж уух юмыг нь дуусгаж байгаад, мөнгийг нь өгөхгүй зовоож байгаад ард түмний саналыг авна гэж бодож байгаа бол худлаа. Бид мөрийн хөтөлбөртөө үйлдвэрчний байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг оруулсан. Энэ бол нийт монголчуудын мөрийн хөтөлбөр" гэлээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх