Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/81EdPNC3STL._AC_SY445_.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс санал болгож байна. 

Киноны нэр: ARMAGEDDON 

Өнөөдрийн санал болгох кино бол 1998 оны 6-р сарын 30-нд нээлтээ хийж байсан "Аrmageddon" киног танилцуулж байна. Touchstone pictures-ийн бүтээл бөгөөд найруулагчаар Майкл Бай ажилласан юм. Гол дүр Брюс вилс, Бен Аффлек, Лив тайлор зэрэг уран бүтээлчид тогложээ. 

Тус кино нь 140 сая долларын зардлаар бүтсэн бөгөөд дэлхий даяар 553 сая долларын орлого олсон байна. 

Агуулга: Маш том хэмжээний сорил дэлхий рүү ойртож, дэлхийн сүйрэх аюулд нэрвэгдэнэ. Энэ үед эрдэмтэд солирыг дэлбэлэх санаал гаргах бөгөөд сорилыг өрөмдөх багийг хайж кино эхэлнэ. Улмаар газрын тосны хайгуул хийдэг дэлхийн шилдэг өрөмдөгч гэгдэх Харри стампер болон түүний багийхныг солир руу өрөмдлөгө хийлгэж, дэлбэлэх санал тавьснаар киноны үйл явдал өрнөх болно.

Орчлон ертөнцийн давтагдашгүй хүчний өмнө хүн төрлхтөн хэрхэн сөхөрч, түүнийг даван туулж байгааг "Аrmageddon" кино өгүүлэх болно. Мэдээд сансар огторгуйн тайлагдашгүй нууцаар аялах дуртай хүмүүст энэ кино таалагдах нь гарцаагүй биз. 

 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.58]

2020-04-25 10:09:41

Солир биш. Астеройд гэдэг юм шүү. Зөвхөн дэлхийн агаар мандал руу орж ирснийг нь солир гэнэ.