Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedaltanhuyag.jpg

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2020 оны парламентын сонгуульд бие даан нэр дэвших болсноо мэдэгдлээ.

Энэ сарын 17-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ардчилсан Намын дарга С.Эрдэнэд хандан шаардах бичгийг хүргүүлсэн. Уг бичигт 2019 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг нь намаас хассан тухай мэдээлэл өгсөн боловч жилийн хугацаанд намаас хассан мэдэгдэл ирээгүй тул дөрөвдүгээр сарын 21-ний дотор намаас хассанаа нотлох баримтаа ирүүлэхийг шаарджээ. Гэвч шаардлагын хугацаанд намаас хассан талаар хариу ирүүлээгүй байна. Тиймээс өчигдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх