Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_111905748_061079826.jpg

Зэрлэг амьтдын мах худалдаалдаг захуудаас зоонозын халдварт өвчин буюу мал амьтнаас хүнд дамждаг өвчин гарах өндөр эрсдэлтэй тул эдгээр захуудаа хаахыг АНУ-аас БНХАУ-д хандан уриалжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэн байна. 

Амьтны захууд болон зоонозын өвчлөл хоорондоо нягт холбоотой учраас энэ төрлийн зах, худалдааны төвүүдийг нэг мөр хаахыг АНУ уриалж байна" хэмээн Помпео онцолсон байна. 

Өнөөдөр дэлхийг нөмөрч, халдвар авсан хүний тоо 2 сая 624 мянгыг давж, халдвараар нас барсан хүний тоо 183 мянган хүрээд байгаа COVID 19 цар тахлыг БНХАУ-ын Ухан хотын амьтны захаас гаралтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх