Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5bde9233afeed.jpeg

АНУ-аас албадлагаар нутаг буцах цагаачид өөрсдийн эх орондоо коронавирусний халдвар тараана хэмээн олон улсын эрх баригчид гомдол гаргасаны дагуу тус улсаас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна. Тодруулбал: АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны цагдаа нар тус улсад саатуулагдсан хууль бус цагаачдыг эх орноосоо албадан гаргахаасаа өмнө коронавирусний шинжилгээ хийхээр болсон байна.

Эхний ээлжинд цагаачдыг халдвар авсан эсэхийг шалгахын тулд сар бүр коронавирусний 2000 оношлуур худалдаж авахаар төлөвлөсөн бөгөөд сөрөг гарсан цагаач иргэдийг нутаг буцаахаар болжээ. 

Өнөөдрийн байдлаар АНУ коронавирусний халдвар авсан хүний тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд халдварын улмаас 50 мянга орчим хүн нас барсан хэмээн bbc мэдээллэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх