Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Car-oil-740x364.jpg

Бид өвөл хавартаа авто машиныхаа тосыг солилдог. Гэхдээ тосыг яагаад солих шаардлагатай вэ гэдгээ сайн мэддэг болов уу? 

- Тосолгооны систем гэж яг юуг хэлээд байна вэ?

Бид буузаа жигнэхдээ наалдуулахгүйн тулд жигнүүрээ тосолдог тийм үү. Гэтэл автомашины мотор гэдэг тэр чигтэй металл төмөрнүүд хоорондоо шүргэлцэж хавиралдаж байдаг юм. Моторын дотор эд ангийн гадаргууг тасралтгүй тослох болон халалтыг шингээх зорилготой явагддаг үйл явцыг тосолгооны систем гэж байгаа юм.

- Ямар зарчмаар ажилладаг вэ?

Тос агуулах сав буюу бид кастер гэдэг тэндээс тосны насос тосыг сорж суваг болон гуурсаар дамжуулан тос шаардлагатай хэсгүүд рүү шахдаг. Шахагдсан тос буцахдаа радиотороо дамжин хөрж кастерт дахин ирдэг. Энэ явцад тосыг шүүж байдаг шүүрийг бид тос солих болгондоо сольдог шүү дээ.

- Би машиныхаа тосыг жилдээ 2 удаа солиулчихдаг. Гэхдээ яагаад заавал солиулах ёстойг сайн мэддэггүй юм. Энэ талаар хэлж өгвөл:

Тэгэлгүй яахав. Энгийн минерал тос 5-6000км, Хагас синтетик тос 8-10,000км, бүтэн синтетик тос 10-15,000км явахад тослох чанараа алдаж эхэлдэг. Мөн манай орны цаг уурын нөхцөлөөс шалтгаалан 2 ба түүнээс дээш удаа тосоо солиулах шаардлагатай болдог юм.

Автомашины тосолгооны системийн талаарх зөвлөгөөг танд хүргэе

  • Хэрвээ таны машин хүч муу авч байвал шупээ татаад бохирдлыг нь нэг үзээрэй. Харласан, гартаа эмэрч үзэхэд тослог байдал алдагдсан байвал солих цаг нь болсныг илтгэнэ.
  • Хэзээ хэдэн километрт солиулснаа мартчихдаг учир сервер үйлчилгээнд орсон дэвтрээ байнга бөглүүлж хэзээ ямар тос хийлгэсэн, дараа хэзээ солиулах ёстойгоо мэдэх боломжтой болно.
  • Хугацаа нь болоод солих бол та мэргэжлийн газар л хандаж солиулахыг зөвлөе.
  • Хөдөлгүүрийн тос болон маслын шүүрийг солилгүй удаасны улмаас тос дамжуулах сувгууд битүүрч, маслын насос элэгдэж  муудснаар тосны даралт унах цаашлаад тослогоо дутсан хөдөлгүүр маань маш их хэмжээний элэгдэлд ордог тул жолооч та цаг тухайд нь хөдөлгүүрийн тосоо сольж байхыг зөвлөж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх