Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/maxresdefaultwkmnglwg.jpg

УИХ- ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Энэ үеэр Шадар сайд өндөржүүлсэн бэлэн байдал сунгагдвал сонгууль хэрхэх вэ гэдэг асуулдал тулгарна гэдгийг онцоллоо. 

Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин: Сонгуулийн хуульд бүх зүйл цаг хугацаатай. Намууд нэр дэвшигчдээ тодруулах ажил тавдугаар сарын 10-наас эхэлнэ. Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдал сунгагдвал  цаашид яах вэ гэдэг асуудал гарна. Аль хуулиа барих вэ. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм рүү шилжвэл мөн яах вэ. Энэ тохиолдолд нэр дэвшүүлэх ажил яаж явагдах вэ. Саналаа яаж нууцаар явуулах вэ. 801 хүний гарын үсэг цуглуулж сонгуульд нэр дэвших эрхтэй бие даагч нар мөн яах вэ. Эсвэл энэ хуулиараа тухай бүртээ Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад явах юм уу. Мөн хөл хорионы хугацаа сунгагдвал сонгуулийн сурталчилгааг хэрхэн зохион байгуулах вэ. Хэдэн хүнийг нийтийг хамарсан гэж үзэх вэ. 

Тусгаарлах байранд маш олон хүн байгаа. Тэдний сонгуулийн саналыг яаж авах вэ гэх мэт олон асуулт гарна. Хэрэв сонгуулийн сурталчилгааны үеэр 10 хүнээс илүүгүй хүнийг нэг дор цуглуулахгүй гэж үзвэл телевизүүдийн цагийг нэмэх зохицуулалтуудыг хийх хэрэгтэй болно. Тийм учраас энэ хуулийн Сонгуулийн тухай хуулийн заалттай сайтар уялдуулах шаардлага байна.

Түүнчлэн ажлын цагийг хязгаарлах, зайнаас ажлаа хийх, бага насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ ажиллах зэрэг  өнөөгийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг энэ хуульдаа тодорхой тусгаад өгвөл сайн байна” гэсэн юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх