Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0_M6u9QGQFEMUkRLRA.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн  шилдэг гэгдэх уран сайхны кино болон азийн шилдэг цуврал кинонуудыг үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дараах киног санал болгож байна. 

Киноны нэр: Намайг удаанаар гэсгээгээч ( Melting Me Softly 

Солонгосын tvN телевизийн 2019 оны бүтээл болох "Намайг удаанаар гэсгээгээч" хэмээх 16 ангит киноны зохиолыг зохиолч Пэг Микён бичиж, ерөнхий найруулагчаар Шин Үчол ажиллажээ. Харин киноны гол дүрд "Анагаагч", "Сэжигтэй хамтрагч", "Бие хамгаалагч К2" зэрэг киногоороо бидний танил болсон жүжигчин жи Чануг болон залуу жүжигчин Вон Жина нар тогложээ. 

Үйл явдал: 24 цагийн хөлдөөх төслийн үеэр нууцлаг зүйлс тохиолдож, төсөлд туршилтаар оролцож байсан залуу бүсгүй хоёр 24 цаг биш, 20 жил хөлдөж орхино. 20 жилийн дараа гэссэн хоёр амьд байхын тулд тэд биеийн дундаж темпратурыг 31.5 градус байлгах шаардлагатай. Тэд хэвийн амьдралдаа эргэж орохын тулд багагүй бэрхшээлийг туулах бөгөөд энэ үеэр бас маш нууц гэмт хэргийг илрүүлэх болно.

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх