Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tsoohon gishvvntei chuulgan1.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах бөгөөд энэ хууль нь ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжийн дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор өндөржүүлсэн болон бүх бэлэн байдлын зэрэгт шижлүүлсэн хугацаанд үйлчлэх юм.

Энэ дагуу гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: УОК-оос гаргаж шийдвэрээр монголдоо хүлээн авах хүчин чадлын хэмжээнд гадаад улсаас иргэдээ авчирч байна. Хязгаартай байгаа, хязгаарын цаана үлдэж байгаа иргэдэд чиглэсэн ямар арга хэмжээ авахаар хуульд тусгасан бэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Энэ хуулийн 15.2-т цар тахлын үед цугларсан хандивын тодорхой хэсгийг Засгийн газрын тусгай санд хуримтлуулж, гадаадад байгаа тодорхой шаардлага хангасан зорилтот бүлгүүдэд тусламж хэлбэрээр олгоно гэж заасан. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хэдэн санал хэлмээр байна. 1-рт хуулийн давхардал нилээд байна. Засгийн газраас аль хэдийнээ авч хэрэгжүүлсэн ажлыг одоо хуульчлах гэж байна. Гэтэл энэ нь Засгийн газрын өнгөрсөн бүх ажил хууль зөрчсөн юм шиг болоод байна. 2-рт вирусээс болоод хоол хүнсний асуудал маш хүнд байдалд ороод байгаа юм. Тиймээс энэ хуульд хүнсний хангамжийн асуудлыг тодорхой томъёололыг гаргах нь зүйтэй. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх