Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/93bb5caf1b945b246adce0150d988dd6c2479a52.jpg

Эрүүл мэндийн яамнаас өдөр тутам хийдэг коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнгөрсөн 24 цагийн байдлаар Монгол улсад коронавирусний халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй хэмээн мэдэгдлээ. 

Тэрээр үргэлжлүүлэн батлагдсан тохиолдлын хавьтал болох 26 хүнээс коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ, тандалтад үргэлжлүүлэн хянагдаж байгаа бөгөөд тандалтын шугамаар орон нутгийн 17 хүний сорьцод шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.

Мөн Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж байгаа бөгөөд ингэсэнээр ОХУ-аас орж ирсэн иргэдийг нарийн шинжлэх бүрэн боломжтой болж байна. хянах лаборатори бэлтгэгдсэн гэсэн үг. Түүнчлэн халдвар авсан гэх жолооч хүүхэдтэйгээ уулзаагүй зөвхөн утсаар ярьсан болох нь холбогдох шалгалтуудаар тогтоогдсон хэмээн мэдэгдлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Мэдээллийнхээ төгсгөлд тэрээр ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа бөгөөд нийтээрээ стрессгүй тайван байхыг уриаллаа.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх