Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedenhshana.jpg

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болжээ.

Шүүхээс түүнийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг тавдугаар сарын 5 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна. 

М.Энхсайханы талаас зарим гэрч, шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан ч тэдгээр хүмүүс ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулсан байна. 

Харин прокуророос М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих санал шүүх бүрэлдэхүүнд тавьсныг нь хүлээн авчээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх