Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p085wgkh.jpg

Африк тивд коронавирусээр халдварласан хүний тоо 24600 давжээ. Тус тивийн олон оронд цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Африкийн Халдварыг хяналтад авах төвийн мэдээлснээр, Африк тивийн хоёр улсаас бусад оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Африк тивийн 52 оронд халдварын 24696 тохиолдол бүртгэгдэж, 1193 хүн нас барж, 6415 хүн эдгэрчээ.

Тэдгээрээс хамгийн олон хүн халдвар авсан орнуудад Египет /3490/, Өмнөд Африк /3465/, Марокко /3209/, Алжир /2811/, Камерун /1163/, Гана /1042/ багтаж байгаа бол Коморос, Лесотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх