Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/When-the-Camellia-Blooms_1435x.webp

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн  шилдэг гэгдэх уран сайхны кино болон азийн шилдэг цуврал кинонуудыг үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дараах киног санал болгож байна. 

Киноны нэр: Цахирмаа дэлгэрэх цагт ( When the Camellia Blooms 

Солонгосын KBS телевизийн 2019 оны бүтээл болох "Цахирмаа дэлгэрэх цагт" хэмээх 40 ангит киноны зохиолыг зохиолч Им Сан Чүн бичиж, ерөнхий найруулагчаар Ча Юн Хүн ажиллажээ. Харин киноны гол дүрд "Санду хичээлдээ явъя", "Зүгээрээ энэ бол хайр", "Хааны нар" зэрэг киногоороо бидний танил болсон Гун Хё Жин, "Өв залгамжлагчид", "Сарны хосууд", "Сахиусан тэнгэрийн нүд" зэрэг кинонуудаараа бидний танил болсон жүжигчин Ким Ха Ныл тогложээ. 

Агуулга: Дунбэг бол ганцаараа хүүхдээ өсгөнгөө баар ажиллуулдаг залуухан эмэгтэй. Ён Шиг бол тэнэг хэдий чин үнэнч, шударга цагдаагийн ажилтан. Ён Шиг анхны харцаар Дунбэг-т дурласнаар киноны үйл явдал цааш өрнөнө.

Үргэлжлэх хугацаа: 35 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[46.88.51.56]

2020-04-23 19:53:37

kinogoo yaj uzeh ve