Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/0R9A0135.jpg

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Усын дээд шүүх болон дүүргүүдийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс олны анхаарал татсан шийдэгдсэн хэргүүдийн талаар мэдээллээ.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭР ШИЙДЭГДСЭН ХЭРЭГ 

Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэнэ /2020.04.09/

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.

Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

Б.Амархүүд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг хэвээр үлдээв /2020.03.25/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 10 дугаар 29-ний өдөр хянан хэлэлцээд Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

М.Сономпилд оногдуулсан 4 жил хорих ялыг хэвээр үлдээв /2020.02.17/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ  ШҮҮХ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэхээс татгалзав 

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа/Улсын Их Хурлын гишүүн/ нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр  хянаад: Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 

Б.Махбалд холбогдох хэргийн эргэн тойронд... 

Шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг 2020-02-19-ний өдөр СБДЭХАШШ хүлээн авч хянаад:  2020-03-18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал зарлагдаж яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-01-ний өдөр зарласан боловч  өмгөөлөгч Д.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нар шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч М.Цэрэнбат хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан /2020.04.20 10 цаг/

2020-04-20-ны шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр  өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүх хуралдааныг 2020-05-08-ны 09 цаг хүртэл хойшлуулсан.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг СБДЭХАШШ 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

  •  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ардчилсан намын зөвлөлийн дарга ажилтай Д.Эрдэнэбат,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Монгол-Оросын хамтарсан сургуульд багш ажилтайБаярбаатарын Болор,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, эрхэлсэн тодорхой ажилгүй Н.Золжаргал,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хэрэгт холбогдох үедээ Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсанДашдоржийн Доржханд,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Балжиннямын Минжбадам,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ламжавын Санжаадорж,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, эрхэлсэн тодорхой ажилгүй Дангаагийн Ганбат.

Одоо хэрэг шүүхийн шатанд шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцах үе шатанд байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлосон байна. Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.

2. С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх 2020-03-23-нд хүлээн авсан. Шүүгч хэргийн материалтай танилцах шатандаа явж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хэргийн хугацааг сунгах боломжтой. /Хэрэг 461 хавтас /

  • С.Баярцогт-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1, 
  • Б.Ариунсан-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,     
  • Б.Бямбасайхан-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,
  • С.Баяр-2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,263.2,
  • Ч.Давааням-2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3,        
  • Б.Бадрал-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,                                                   
  • Д.Ганболд-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,        

БАЯНГОЛ, ХАН-УУЛ,СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ  ШҮҮХ

Салхитын мөнгөний орд Ш.Мөнгөншагай нарт холбогдоххэргийн талаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах),  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анх 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан. Уг  Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн  шүүх хуралдаан өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт хэлэлцэх, өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан, зарим өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй зэрэг  шалтгаанаар хойшилж,  2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон.

  “Улаанбаатар Төмөр зам”-н  ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-  ХХН-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох  2002 оны /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/   хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 4-р сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пүрэвбаатараас  дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

ЗАХИРГАА, ЦАГДАН ХОРИХ  ТАСЛАН СЭРГИЙЛЭХ  АРГА ХЭМЖЭЭ

Н.Номтойбаярт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээнд гаргасан гомдлыг хэлэлцсэн талаар

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг  үүсгэн яллагдагчаар татсан байна. Улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол  улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Н.Номтойбаярт 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр, ТСА-нд гаргасан гомдлыг 2020 оны 2 дугаар сарын 07-нд хэлэлцээд хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэж дуустал  “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Д.Дорлигжавт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээнд гаргасан гомдлыг хэлэлцсэн талаар

Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжавт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол  улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 

2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд урьд авсан ТСАХ-г хэвээр үлдээж хэргийг шийдвэрлэж дуустал “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.            

Даваагийн Кюкушузан Батбаяр, Т.Баясгалан нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар

Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол  улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд урьд авсан ТСАХ-г хэвээр үлдээж хэргийг шийдвэрлэж дуустал “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.                            

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн  таслан сэргийлэх арга хэмжээний талаар

Нийслэлийн прокурорын газраас  ирүүлсэн  яллагдагч Ц.Сандуй, А.Ганбаатар, нарын Цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүхээс Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Сүхбат, А.Ганбулган нарын  гаргасан саналыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх  зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Ц.Сандуйг А.Ганбаатартай, А.Ганбаатарыг Ц.Сандуйтай уулзахыг, мөн яллагдагч тус бүрийг Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал  авч  шийдвэрлэлээ.

ПРОКУРОРТ БУЦААЖ  МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭЖ БУЙ ХЭРГҮҮД

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн талаар

 Нийслэлийн прокурорын газраас Д.Баярсайхан, З.Баянсэлэнгэ болон бусад нэр бүхий 11 хүнд холбогдох  2002 оны  Эрүүгийн хууль /  “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах/  2015 оны Эрүүгийн хуулийн  / “Хахууль өгөх”  гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж  эрүүгийн 1802004710306  дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан  хэлэлцэх явцдаа Д.Баярсайхан нарт холбогдох  эрүүгийн 1802004710306 дугаартай хэргээс З.Баянсэлэнгэ М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох 201701000022 дугаартай хэргийг тусгаарлаж,  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр  шилжүүлэн ирүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх   хэргийг  2020 оны 3 дугаар сарын 04-05 -ны өдрүүдэд  хянан хэлэлцэж,  нэр бүхий шүүгдэгч нарт  холбогдох 201701000022 дугаартай эрүүгийн хэрэгт  мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр  прокурорт  буцааж  шийдвэрлэлээ.                                     

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх