Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledbaaska.png

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан Намд элсэж буй талаар өнөөдөр мэдэгдсэн. Тэрбээр  намын гишүүнчлэлийн үнэмлэхээ Ардчилсан Намын төв байрнаас очиж авлаа.

Түүнд үнэмлэх гардуулж өгөх үеэр Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ:  Бид улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй хэцүү цаг үетэй нүүр тулж байна. Хэт олонхийг бүрдүүлж буй МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй. Мөн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр нөлөөгөө өгөхгүй байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан Намд элсэж байна. О.Баасанхүү 1994 онд анх Ардчилсан Намын гишүүнээр элсэж байсан. Тэгвэл өнөөдөр намын гишүүнчлэлээ сэргээж байгаад талархалтай байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. 2020 онд АН-ыг олонхи буюу 39 суудалтай болгох хэрэгтэй гэж үзэж байгааа юм. Өмнө нь АН эрх барьж байсан ч 39 суудал авч байгаагүй. Сөрөг хүчин нэг талдаа нөгөө талдаа эрх баригчид суух ёстой. Тиймээс УИХ-ыг сөрөг хүчтэй болгоод тэднээс хариуцлага нэхэх гэж байна. Нэхэх хариуцлага нь яагаад та нар хулгай хийсэн юм, яагаад хүчин хийсэн юм, яагаад 65-уулаа байж чадахгүй байгаа юм гэдгийг нь асууж шаардах болно. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх