Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/29341189_1680136322069640_1024920795_n.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн шилдэг уран бүтээлээс санал болгож байна. 

Киноны нэр: The life of David Gale 

“Девид Гейлийн амьдрал” кино нь АНУ, Герман болон Английн хамтарсан бүтээл болж 2003 онд нээлтээ хийж байжээ. American beauty-гээр олонд танигдсан Кевин Спейси болон Титаник киноны Рөүс болон Кейт Винслет гол дүрд тоглосон юм. 

Агуулга: Техасын их сургуулийн профессор, цаазsy ялын эсрэг группын идэвхтэн гишүүн Девид Гейл ангийнхаа сурагчийг хүчиндсэн хэргээр гүтгэгдэж ажилгүй, нэр хүндгүй болох бөгөөд хэдэн жилийн дараа дотны найз Харравейн аллагад буруутгагдана. Цаазаар авахуулахынхаа өмнө нэгэн сурвалжлагчид ярилцлага өгөх бөгөөд сурвалжлагч цааш судалж үзэхэд Девидийг гүтгэсэн байж болох тухай олж мэднэ. Нууцлаг, гэмт хэргийн тухай кино үзэх дуртай хүмүүст таалагдах нь лавтай.

Үргэлжлэх хугацаа: 130 минут

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх