Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/9c475f56fd9ee722cef1cd8c5760d7ef16b87574.jpg

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална. Үүнд:

- Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)

- Жирэмсэн

- Бага насны хүүхэдтэйгээ яваа

- Хөгжлийн бэрхшээлтэй

- Өндөр настан иргэдийг эрэмбэлэн хамруулна.

Эдгээр шаардлагыг нотолсон баримтыг өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин uok.shtab@nema.gov.mn цахим хаягаар дөрөвдүгээр сарын  24-ийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.

Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу сүүлийн 48 цагийн дотор коронавирусын шинжилгээ заавал хийлгэсэн байна.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх