Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/00_20200421035839.jpg

Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц,  гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд 2017 оноос хойш эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар үе үеийн хотын удирдлагуудад хандаж иржээ.

Эмнэлгийн гаднах орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүсэлт тавьсны дагуу энэ сарын 08-ны өдөр хотын Захирагч газар дээр нь очиж ажилласан юм. Хотын Захирагч эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгсөн билээ.

Өнөөдөр уг шийдвэрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун хойд талд таван автомашины гражийг буулгаж, газрыг чөлөөллөө. Газар чөлөөлсний дараагаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тухайн хэсэгт 3 метрийн өргөнтэй явган хүний гарц, 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто зам тавих юм байна.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү “Үе үеийн хотын удирдлагуудад хандаж ирсэн манай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх ажил өнөөдөр ийнхүү биелэлээ олж байгаад их баяртай байна. Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд автобусны зогсоолын хэсгээр л орж гардаг ганцхан гарцтайн улмаас яаралтай тусламжийн автомашин хүртэл орж гарахад хүндрэлтэй, цаг хугацаа алддаг. Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд хугацаат үүрэг даалгавар өгсний үндсэн дээр өнөөдөр газар чөлөөлөлт хийгдэж, орц гарцыг нэмэгдүүлэхээр болж байгаад эмнэлгийнхний зүгээс болон өвчтөнүүдийн ар гэрийнхний өмнөөс гүнээ  талархаж байна. Олон нийтийн эрх ашиг, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал ийнхүү шийдэгдлээ” хэмээн ярилаа.

Хавдар судлалын үндэсний төвд нийт 5 байршилд орц, гарц нээх бөгөөд өнөөдөр  эмнэлгийн баруун урд талд газар чөлөөлөлт хийж, зөвхөн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх замыг нээлээ. Ингэснээр тус эмнэлэг одоогийн байдлаар 3 талаас нэвтрэх боломжтой болоод байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хоёр байршилд газар чөлөөлөлт хийж байна. Таван гражыг буулгаж газрыг чөлөөлөхөд эзэмшигчтэй нь ойлголцсон. Иргэд, аж ахуйн нэгжүүд хувийн эзэмшлээ дур мэдэн өргөтгөдөг байдлыг таслан зогсоож, зөвхөн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх нэг урсгалтай замыг мөн өнөөдөр нээнэ” хэмээв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх