Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5cd22ed78673057b8a1444a33ea15c9a851ab97f.jpg

Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтыг 2020.09.01-ийг хүртэл зогсоосонтой холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж, хичээл, сургалтын үйл ажиллагааг зохицуулсан байна. 

ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагаанд хийсэн зохицуулалт...

- ЕБС, цэцэрлэгийн сурагчид 06.01-нийг хүртэл телегээр хичээллэнэ.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ. 

- Багш, суралцагчдын дунд бүх төрлийн тэмцээн, уралдаан, олимпиодыг хориглоно. Энэ нь 2020 оны намарт ч хамаарна.

- 9, 12-р ангийн төгсөгчдөд боловсролын гэрчилгээг 06.07-нд олгохыг боловсролын байгууллагад үүрэг болгосон.

- Зуны бүхий л төрлийн сургалтыг зогсоосон. 

- ЕБС-ийн бүх сурагчийг 100 хувь анги дэвшүүлэх үүргийг удирдлагуудад  өгсөн.

- Анги засварыг энэ жил зогсооно. Есдүгээр сарын 1-нд анги танхимаа цэвэрлээд ороход л болно

 Их дээд сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн зохицуулалт... 

2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, анги дэвших болон төгсөлтийн шалгалтыг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулах чиглэл өгсөн байна.  

Босго оноо төрийн их дээд сургуулиудад 480, төр бус сургуулиудад 410, орон нутгийн коллежуудад 400 байхаар тогтоосон

Төгсөлттэй холбоотойгоор ямар ч хонхны баяр, цугларалт, бөөгнөрлийг бий болгож болохгүй. Тиймээс сургуулиуд өөрсдийн оюутнуудын үйл ажиллагааг бүрэн хариуцахыг онцгойлон анхааруулж байна. 

- Оюутны дотуур байранд байдаг оюутнуудын эд зүйлийг 05.15-н гэхэд өөрт нь эсвэл итгэмжлэгдсэн хүнд нь өгөх

- Их сургуулиуд элсэлтийг нээлттэй, ил тод, цахимаар 07.10-ны дотор зохион байгуулах

- Төгсөх курсын оюутны дотуур байрны төлбөрийг буцаан олгох. Дэвших ангийн оюутан дараагийн жилдээ тооцуулж бодох. Гэрээний дагуу уян хатан байдлаар шийдвэрлэхийг үүрэг болгосон.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх