Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Бат-Үүл2gea.jpg

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт эхэлсэн. 

Улмаар шүүгдэгч Ш.Ганхуяг нь өмгөөлөгч Ш.Машбатаас татгалзан шинээр Г.Жанчив өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөлөгч Г.Жанчив нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн.

Мөн шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй. Хохирогч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тус хэрэгт шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тул хэргийн материалтай бүрэн танилцах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүд тус тус гаргасаныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа. 

Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх