Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/mask-1.jpg

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ. Түүнийг намаасаа гарах болсонтой холбоотойгоор бусад намаас санал ирж байгаа бөгөөд ирэх Лхагва гариг гэхэд өөр намд элсэх эсэх шийдвэрээ гаргана гэв.

Тэрээр “МАХН-ын гишүүнчлэлээс гарах өргөдлөө албан ёсоор Н.Энхбаяр даргад хүргүүлж байна. Учир нь дөрөвдүгээр сарын 24-наас өмнө бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө өгч дууссан байх учиртай.Хэд хэдэн намд санал тавьсан учраас ирэх лхагва гарагт шийдвэрээ гаргана. Би АН-д санал тавьсан. Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа” гэлээ.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

М

[66.181.179.219]

2020-04-21 08:46:02

дандаа нэг хэрүүл хийсэн хүн хар муулсан гомдоллосон юм л сонсогдох юм даа өөрөөс чинь шинэчлэл санаачлага өөдрөг байдал чадна бүтээнэ энгий тэгий гэсэн санаа оноо ер гарахгүй юмаа