Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20-6.jpg

АНУ-ын Ерөнхийлөч Дональд Трамп дэлхий нийтийн нөмөрсөн цар тахалд  БНХАУ-ын эрх баригчдыг буруутгаж байна. АНУ мөрдөгчдөө Хятад руу явуулж коронавирусийн дэгдэлтийг судлуулахыг хүсэж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрээр БНХАУ “COVID-19”-ийн цар тахлыг санаатайгаар тараасан байж болзошгүй гэж сэжиглэж байгаагаа илэрхийлсэн юм. Дональд Трамп "Хэрэв мэдсээр байж хариуцлагагүй үйлдэл хийсэн бол тохирох арга хэмжээ авна" гэж хэллээ.

Мөн АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд вирус БНХАУ-ын Ухан хотын далайн бүтээгдэхүүний захаас бус Вирус судлалын хүрээлэнгээс тархсан байж болзошгүй гэж мэдээлсэн юм.

Тэгвэл шинэ коронавирус БНХАУ-ын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгээс тархсан гэх мэдээллийг тус хүрээлэнгийн эрдэмтэн Юань Жимин няцаасан байна. Юань Жимин, вирус лабораториос тархах ямар ч боломж байхгүй бөгөөд бид шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийн ажилдаа маш хатуу дүрэм журмыг дагаж мөрддөг гэж хэлсэн байна.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх