Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/93785854_836513243520464_1318723502978629632_n.jpg

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 12:30 минутын орчимд Хово маркийн автомашин айлын байшин дээр унасан хэрэг гарчээ. 

Тус ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодруулахад:  "Тухайн зам, тээврийн осол өнөөдөр 12:30 цагт болсон. Ослын улмаас Хово маркийн автомашины жолооч бэртэж, Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Харин тухайн автомашин Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын гудамжны .. тоот айлын байшинг нэг талаас нь мөргөсөн бөгөөд байшин нурах үедээ урд талын гэрийг дарсан байсан. Тухайд үед байшинд нэг эмэгтэй, бага насны хүүхдийн хамт байсан ч азаар автомашин мөргөсөн талын өрөөнд байгаагүй. Одоогоор тус хэргийг шалгаж байна" гэлээ.

Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа том оврын автомашины жолооч та бүхэн автомашины аюулгүй болон бүрэн бүтэн байдлаа ханган, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

 

Таалагдахгүй байна

3
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

M

[66.181.179.219]

2020-04-21 08:43:39

Жолооны сургалтыг чанаржуулий алуурчид бэлдхээ зогсоо