Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/big-xomsky_01.jpg

Ноам Хомский бол өнөө цагийн алдартай сэтгэгчдийн нэг юм. Түүний олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг “төр засагт худалдагдсан сэтгэхүй” хэмээн нэрийдсэн нь олон хүнд хүрсэн юм. Ялангуяа хүний ухамсрыг удирдах тухай ном нь дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан юм. Ноам Хомский-гийн номонд дурьдагдсан олон нийтийн удирдах 10 залийг танилцуулья. 

1. Анхаарал сарниулах  

Нийгмийг удирдах гол элемент бол хүмүүсийн улс төр, эдийн засгийн шийдвэрийг тойрсон чухал асуудал, түүнд шийдвэр гаргахад "анхаарлыг сарниулах" байдаг. Энэ нь иргэдийг философийн урсгал, эдийн засаг, сэтгэл судлал, невробиологи, кибернетикийн талаар шинэ мэдлэг олж мэдэх боломжийг хязгаарладаг. Үүний оронд иргэдэд спорт, шоу-бизнесийн үнэ цэнэгүй мэдээ, мэдээллийг хүргэдэг.  

2. Асуудал – урвал – шийдвэр  

Иргэдийн дунд тодорхой нэгэн урвал бий болгохын тулд асуудал үүсгэснээр удирдаж буй тойргийн гишүүд өөрсдийн хүссэн үр дүнд хүрдэг. Жишээлбэл, иргэдийг аюулгүй байдлын хууль тогтоомжийг чангалахыг шаардуулахын тулд хотуудад хүчингийн мэдээ цацах эсвэл иргэний эрх чөлөөг зөрчсөн бодлогыг хэрэгжүүлдэг байна. Эсвэл эдийн засгийн, террорист, технологийн хямралыг хүмүүсийг өөрсдийн далд ухамсарт түүний үр дагаврыг үгүй хийх арга хэмжээ авахын тулд үүсгэнэ. Хямрал өөрөө үүсэж, төрдөггүй гэдгийг санах хэрэгтэй.  

3. Аажмаар  

Ямар нэгэн нэр хүндгүй, олонд танигдаагүй арга хэмжээг нэвтрүүлэхийн тулд түүнийг аажим аажмаар, өдөр өдрөөр, жил жилээр нэвтрүүлэхэд тохиромжтой. Яг ийм аргаар 1980, 1990 онуудын нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдлыг нэвтрүүлж байжээ.  

4. Түр завсарлага  

Бас нэгэн олонд танигдаагүй заль, мэх «өвчтэй, зайлшгүй хэрэгтэй» гэсэн нэрийдлээр ард иргэдэд танилцуулж иргэдээс ирээдүйд хийгдэнэ хэмээн өнөө цагт зөвшөөрөл авах юм. Нэгдүгээрт, энэ тэр даруй болж өнгөрөөхгүй. Хоёрдугаарт, ард иргэд маргааш бүх зүйл илүү сайхан болно хэмээн найдлага тээдэг.  

5. Ард иргэдийг инфантилизацидах (хүүхдэд зориулсан яриа)  

Олон нийтэд зориулсан ихэнх ухуулга, үг хэллэг нь сааталтай хүүхдүүдэд зориулсан, сургуулийн насны хүүхдүүдэд хандсан мэт өнгө аястай байдаг. Хэн нэгэн ард иргэдийг төөрөгдүүлэхийг оролдох тусам улам ихээр хүүхдэд зориулсан яриаг ашигладаг.  

6. Сэтгэл хөдлөлийн цохилт  

Сэтгэл хөдлөлд нөлөө үзүүлэх нь сонгодог арга барилыг ашигладаг. Энэ аргаар хүмүүсийн бодитой дүн шинжилгээ хийх чадварыг хязгаарладаг бөгөөд эцэст нь хүн болж буй зүйлийг шүүмжлэх чадваргүй болдог. Нөгөө талаар сэтгэл хөдлөлийн нөлөө үзүүлэх нь өөр нэг талтай. Ингэснээр хүний дотоод хаалга нээгдэж, түүн рүү бодол санаа, хүсэл, айдас зэргийг оруулж өгдөг.   

7. Хүн амыг доройтуулах  

Энэ бол гол стратеги юм. Энэ арга нь хүмүүсийг ямар нэгэн арга, заль мэхийг ойлгохгүй болгож, өөрсдөө тэднийг удирдахад хүргэдэг.

8. Загварыг дэмжих Эрх баригчид тэнэг, мунхаг, ёс суртахуунгүй, бүдүүлэг байх нь загварлаг хэмээн хүн бүрт ойлгуулахыг хүсдэг. Энэ арга бол өмнөх аргатай салшгүй холбоотой. Хэрүүл маргаан, шар сонин, ид шид, эргэлзээтэй хошигнол зэрэг нь нэг зорилгод хүрэхэд ач тустай. Ямар ач тустай вэ гэж үү? Хүмүүс өөрсдийн мэдлэгийг тэлж чадахгүй байх ач тустай юм.  

9. Гэм буруутай мэдрэмжийг бий болгох  

Бас нэгэн зорилго бол хүнийг өөрийн аз жаргалгүй байдалдаа буруутай гэсэн бодлыг ухамсарт нь суулгах. Энэ бодол нь өмнөх хоёр аргыг хэрэглэснээс болж, хүн өөрийн мэдлэгээ тэлээгүйгээс шалтгаалан өөрийгөө гэм буруутайгаар мэдэрч байгаа юм. Эдийн засгийн тогтолцооны эсрэг бослого гаргахын оронд хүн өөрийгөө дорд үзэж, өөрийгөө буруутгаж эхэлдэг. Ингэснээр өөрийн итгэл үнэмшилээ алдахад хүрдэг.   

10. Хүний мөн чанарыг сайн мэдэх  

Сүүлийн 50 жилийн хугацаанд шинжлэх ухаан хөгжсөнөөр энгийн ард иргэдийн мэдээллийг эрх баригчид ашиглах болсон. Биологи, нейробиологи, сэтгэл судлалын тусламжтайгаар энэ систем нь хүний физиологи болон сэтгэл зүйн мэдлэгийг мэддэг болсоноос үүдэлтэй. Энэхүү систем нь энгийн хүний талаар өөрөөс нь илүү ихийг мэддэг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх