“Batman Begins” киноны гол дүр Кристиан Бэйл Марвелийн “Thor: Love and Thunder” кинонд хорон санаатны дүрийг бүтээхээр болжээ.
“Thor: Love and Thunder” кинонд дүр бүтээж буй Тесса Томпсон “Entertainment Tonight”-д өгсөн ярилцлагадаа Тайка Вайтити найруулагчийн найруулж байгаа энэхүү кинонд Кристиан Бэйл хорон санаатны дүрээр гарч ирэх болно гэж хэлсэн байна.
“Thor: Love and Thunder” кино Агуу Тор(Mighty Thor) болсон Жэйн Фостерийн тухай өгүүлнэ гэсэн таамаг байгаа. Одоогоор Кристиан Бэйлийн бүтээх хорон санаатны дүрийн талаар албан ёсны мэдээлэл байхгүй байгаа ч Одины ах дүүс Кул Борсон(Серпент) гарах юм. Комикст Серпент(могой) нь ахмад Америкийн бамбайг эвдэлж чадах чадалтай бөгөөд аварга могой болж өөрчлөгдөж чаддаг байна.
[202.9.46.56]
2020-04-20 14:54:37Хөөрхий америкууд сүпер баатрын кино хийсээр байгаад өөрсдийгөө сүпер гээд бочих вий дээ хэхэ