Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledzorig tsetseg.png

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 58 нас хүрэх байв. Мэндэлсэн өдрийг нь тохиолдуулан хамтран зүтгэгч, журмын нөхөд, гэр бүлийнхэн түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд цэцэг өргөж байна. 

Одоогоос 22 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг гэртээ бусдын гарт амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Түүний амь насыг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Соднодаржаа нар ял авсан бөгөөд хэргийн талаарх зарим мэдээлэл одоог хүртэл олон нийтийн дунд бүдэг, маргаан дагуулсан хэвээр байна. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Энэ хүний эхлүүлсэн үйл хэрэг 30 жилийн ойтойгоо золгож байгаа. Монголын түүхэнд энэ хүний хийж гүйцэтгэсэн үүрэг бол маш их. 1990 онд нийгмийн аюулгүй байдлыг хангаж, хувьсгал зохион байгуулна гэдэг бол хэн хүнд заяасан чадвар биш. Олон нөхдийнхөө хамт өнөөгийн нийгмийг бүтээж чадсан. Монголчуудын 300 жилийн дарангуйлалыг ардчилал ялсан. Ардчилал бол эрх чөлөө. Энэ ялалтыг С.Зориг бидэнд авчирсан. Харамсалтай нь энэ хүний амь насыг хохироосон хэргийн үнэн зөвийг олон нийтэд зарлаж, илрүүлэх цаг нь болсон. Захиалагчийг нь зарлах торгон мөчид өнөөгийн Хуульзүйн сайд хэргийг замхаруулдаг. С.Зоригийн хэргээр улс төр хийж, хэргийг шалгах ажлын хэсгийг 5 удаа тараасан хүн бол өнөөгийн Хуульзүйн сайд шүү дээ. Ардчилсан нам хэргийн эцсийн хариуг гаргах талаар үргэлж анхаарч ажиллаж байгаа бөгөөд сонгуулийн дараа энэ асуудлыг илүүтэй ярих болно" гэлээ. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.46.5]

2020-04-20 12:55:52

Хуцваа. Дарлуулаад байсан юм бол байхгүй.