Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedүзэн ядалт.webp

Солонгосын кориабүү сайт хамгийн их шүүмжлэлд өртдөг кпоп оддыг нэрлэжээ. Ингэхдээ тэдний үзэх ядагдах болсон шалтгааныг мөн хавсаргасан байна.  

1. Жэнни - BLACKPINK

Түүнийг олон нийт "Муу хандлага"-тай, "Залхуу бүжиг"-лэдэг гэх мэтээр шүүмжилдэг. 

2. СоЁн - (G)I-DLE

Түүнийг голчлон хамтлагийнхаа дууг соёлын зориулалтаар ашигладаг гэж буруутган шүүмжилдэг.

3. Жонгүг, Тэхён, Жимин - BTS

BTS хамтлагийн энэ гурван гишүүн бусад гишүүдээсээ илүүтэйгээр олон нийтийн шүүмжлэлд өртдөг. Гэхдээ ихэнхдээ учир шалтгаангүй шүүмжлэл байх нь элбэг байдаг аж. 

4. Ча Ын Вү - ASTRO

Олон нийт түүнийг царайлаг төрхөөрөө ASTRO хамтлагийн хамгийн алдартай гишүүн болсон хэмээн шүүмжилдэг.

5. Нэнси - MOMOLAND

Nancy өвсөр насандаа нэг удаа хоолны дэглэмийн талаар хошигнож ярьсан нь хүмүүст муухай сэтгэгдэл үлдээжээ. Чухам энэ шалтгаанаар тэрээр үргэлж шүүмжлэлд өртдөг байна. 

6. Каи - EXO

Тэрээр олны танил охилын хамтлагийн гишүүдтэй үерхэлийн шуугиан дэгдээсэн нь зарим хүмүүс түүнийг ёс бус гэж үзэн шүүмжлэх шалтгаан болжээ.  

7. Цю - TWICE

Олон нийт түүнийг тайзан дээр царайны хувирал гаргадаггүй мөн сайн дуулдаггүй хэмээн шүүмжилдэг.

8. Еэри - Red Velvet

Тэрээр хамтлагийнхаа хамгийн отгон гишүүн бөгөөд олон нийт түүнийг бусад гишүүдээс сүүлд орсонд бухимдаж, түүнийг авьяасгүй, хайхрамжгүй гэж үзэн ихээр шүүмжилдэг.

9. Сакура - IZ*ONE

Зарим фэнүүд түүнийг шоуны үеэр бусад охидуудтай харьцуулахад илүү олон дэлгэцээр гардаг нь давуу тал болсон гэж үздэг.

10. IU

Тэрээр Super Junior хамтлагийн ЫнХёгтой нэр холбогдсоноос эхлэн олон нийт түүнийг шүүмжилж үзэн ядаж эхэлсэн. Мөн алдарт BTS хамтлагийн гишүүн Жонгүг түүнийг өөрийн идиалаар сонгоход хамтлагийн фэнүүд нь түүнд дургүй болох болсон.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

Таалагдахгүй байна

6
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.250]

2020-04-20 22:20:00