Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ" 

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: 4-р сарын 12-нд ОХУ-аас оюутнуудыг хүлээн авсан. Москвагийн нэг сургуулийн 24 оюутан ирсэн бөгөөд тухайн сургуульд нь халдвар гарсан байсан. Сүүлийн хүнд 3 дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрлээ. Энэ нь хүн бүрийн халдвар авах хугацаа харилцан адилгүй гэдгийг харуулж байна. Тиймээс ид давтан шинжилгээг дахин дахин авах болно. Өвчлөлийн нууц үе 21 хоног үргэлжлэх тул Оросоос ирсэн хүмүүс дунд 5-р сар хүртэл халдвар илэрч болно. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх