Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2d7317_DepCEO__x974.jpg

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гариг (2020.04.16)-т ажлаа хүлээлгэн өгсөн байна. Энэ нь түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Тодруулбал, тус газраас Ч.Энхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад зээл олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн бөгөөд түүнд хилийн хориг тавьсан байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т зааснаар яллагдагчаар татжээ. Ч.Энхбат үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан Засгийн газраас Хөгжлийн банкны удирдлагуудыг ажлаас нь халж, шинэ хүмүүс томилж эхэлсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.

Ч.Энхбатыг "Газ-Импорт" гэх компанид Банкны тухай хууль зөрчин их хэмжээний зээл удаа дараа олгосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, энэ сарын 14-ний өдрөөс яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Иргэн

[150.129.142.201]

2020-04-20 12:03:54

Энэ том банкны хэцүү асуудлыг харин ч их үүрч явах шиг боллоо ер нь банкны удирдах ажилтанд нэр цэвэр үлдэнэ гэж байхгүй юм дөө.

мундаг л залуу бна лээ дээ уг нь

[202.21.104.2]

2020-04-20 11:45:25

Энэ залуу чинь харин ч ёстой ажлаа мэддэг, зарчимтай залуу бна лээ шүү. Хэн нэгэн эрх мэдэлтэн дарамталж зээл олгуулснаас зайлахгүй

555

[202.131.245.34]

2020-04-20 11:33:45

Харин ч Ардчилсан намын үеийн удирдлагуудыг бодвол сайн энэ албыг хашсан байхшүүү.