Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/93010077_146399826921199_6524607694072971264_o.jpg

Ногоон дуу хоолой уриан дор зохион байгуулагдаж буй “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхэд тусгай хамгаалалтай газар нутгийн ойгоос “ЭБЭЭ” компани нь хууль бусаар 120 куб.метр модыг бэлтгэж байсныг илрүүлэн шалгаж байна.

Тус компани нь энэ оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын Асралт гэх газраас ойд цэвэрлэгээ хийх гэрээний үүргээ зөрчиж, хууль бусаар мод бэлтгэснийг илрүүлэн, хэрэг үүсгэн шалгаж байх үер дахин ойд цэвэрлэгээ хийх нэрийдлээр ашиг олох зорилгоор хуурайшилт ихтэй, түймэр гарч болзошгүй аюултай энэ үед тухайн ойгоос мод бэлтгэж байжээ.

Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд “ЭБЭЭ” компанийн энэ оны нэгдүгээр сард гаргасан хууль бус үйлдлийн талаар мэдэгдэж, тус компанид дахин зөвшөөрөл олгохгүй байхыг анхааруулсан атал давуу байдал бий болгож дахин гэрээ байгуулж, зөвшөөрөл олгосон байна.

эх сурвалж: ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.70.126]

2020-04-20 07:32:18

Ой цэвэрлэх нь уул нь ойдоо хэрэгтэй тустай зүйл л дээ, даанч манай компаниуд энэ маягаар зөвшөөрөл олж аваад тэгээд хулгайгаар зүгээр модыг нь огтлоод байх юм даа, юу ч хэлэхэв дээ

ЗОЧИН

[202.9.46.254]

2020-04-18 18:26:38

ХАМГИЙН СҮҮЛЧИЙН АМЬТАН АНГАЖ ҮХЭХЭД, ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ГОРХИ ШИРГЭЖ ДУУСАХАД, ХАМГИЙН СҮҮЛЧИЙН МОД ШАТАЖ ДУУСАХАД ХҮМҮҮН ТА МӨНГИЙГ ИДЭЖ БОЛДОГГҮЙГ ОЙЛГОНО.