Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/92928136_3411754165518606_9208796412500770816_n.jpg

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 1-17 тоотод байрлах "Скала" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд спирт денатурат 1.4 тн-ийг үйлдвэрлэн, худалдан борлуулсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл оногдууллаа.

Скала ХХК нь 2020.04.16-ний өдөр 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гель-ийг хүнсний худалдааны ТҮЦ-т худалдан борлуулж байсан үйлдэл дээр нь зөрчлийг илрүүлж, 200 ширхэг 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг хураан авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Тус компани нь халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэх, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн ажилтангүй, стандартын шаардлага хангасан ажлын байргүй, "АПУ" ХХК-аас этилийн техникийн спиртийг 700 литр авсан болох нь шалгалтын явцад баримтаар тогтоогдсон бөгөөд тус компанийн үйлдвэрлэсэн чанарын баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын шаардлагад нийцээгүй гар халдваргүйжүүлэх гелийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх