Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/NYCcK2pU3hRFcOmf7Ali.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх санал хураалтын дүнг танилцууллаа.

УИХ-ын чуулганд 60 гишүүн оролцож байгаа ч нууц санал хураалтад 47 гишүүн оролцсон байна. Ингээд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэхийг 27 гишүүн дэмжсэн бол 20 гишүүн дэмжихээс татгалзжээ. 

Улмаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураалт явуулахад нийт 51 гишүүдий  27 гишүүн дэмжлээ. Ингэснээр 51,9 хувийн саналаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх