Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/downloadbatka.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж эхэллээ. 

Б.Батзоригийн өргөдлийг УИХ-ын дэд дарга Г.Энх-Амгалан танилцуулсан бөгөөд асуулт асуух гишүүд байсангүй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би энэ хүний тухай яримааргүй байна. Эрх баригч нам маань нэг нэгээр нь туг тахимааргүй байна. Н.Номтойбаярын ард хэчнээн хүн байгаа билээ. Б.Батзориг гишүүний ард ЖДҮ-ийн хэрэгтэй хичнээн хүн байгаа билээ дээ. Нөгөө УИХ-ын 76 тэнэг, 76 хулгайч маань улам л цөөрөө байна шүү дээ. Тиймээс ЖДҮ-чин 49 гишүүд минь ээ өргөдлөө өгөөч ээ гэж уриалмаар байна. 

Ингээд Б.Батзоригийг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих эсэхээр нууц саналт хураалт явуулна. Ингэхдээ 5 гишүүнийг тооллогын комиссоор сонгож, санал хураалтыг эхлүүллээ. Санал хураалтын дүнг үдээс хойшхи 15 цагийн УИХ-ын чуулганы хурлаар танилцуулна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх