Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5ca8ab8a9ce052.25647307-1.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулснаар гишүүд асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: ХЭҮК-той холбоотой асуудлыг маш ихээр ярьж байна. Тухайлбал унаач хүүхдийн амь нас, 13 настай охиныг хүчирхийлсэн гэх мэт хэргүүдийн үеэр их ярьсан. Одоо бид шинээр ХЭҮК-ийн даргыг сонгохдоо хүний эрхийн төлөө дугарч чаддаг, түүний төлөө ажиллаж чаддаг мэргэжлийн хүнийг тавьмаар байна. Миний хувьд олонд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй хүнийг сонгоосой гэж хүсч байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: ХҮЭК-ийн тухай хуулийг шинэчилэн найруулсан бөгөөд 5 гишүүнтэй байхаар шинэ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгсөн гэж ойлгож байна. Сүүлийн үеийн дарамт шахалтаас болоогүй байх. Ер нь манай ХЭҮК өнгөрсөн хугацаанд муугүй ажилласан гэж дүгнэж байна. Төр зүтгэсэн хүндээ халтай байдаг гэсэн үг байдаг ч Ж.Бямбадорж дарга бол хүний эрхийн төлөө сайн гүйсэн. Хэн ямар өв үлдээв гэдэг асуудал бий. НҮБ-ын Хүний эрхийн хуралд оролцож байхад хүний эрхийн чиглэлээр манай улсын хийж ирсэн асуудал, хэрэгжилт яахаа алдаагүй, Монголын нүүр царайг тахалж байна. Эцсийн эцэст хүний эрхээр ардчиллыг хэмждэг. УИХ-аас эхлээд олон байгууллага хүний эрхийг хамгаалж байдаг. Ганц ХЭҮК энэ ажлыг хийдэг юм биш. Энэ хүн бол эрдэмтэн, багш хүн. Цаашдынх нь ажилд амжилт хүсье. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Энэ хүн эрүүл мэндийн шалтгаанаар  ажлаас гарлаа гэж байна. Наанаа гоё сайхан харагдсан цаагуураа Монгол хүнээ муулахаар бие нь өвдөлгүй л яахав дээ. Энэ хүн хэлсэн үгнийхээ төлөө Монголчуудаасаа уучлалт гуйх хэрэгтэй байсан ч чадсангүй. Энэ бол ерөөсөө Монголын төрийн албанд маш муу буруу хүмүүс ажиллаж байгааг илтгэж байгаа юм. Энэ комисст би хүн бүрийг шоронд хийж чадна гэж хэлсэн нэг хүн байгаа байхаа. Тиймээс дараагийн даргыг сонгохдоо Монголоо гэсэн сэтгэлтээ хүнийг л тавих хэрэгтэй. Түүнээс биш их эрдэм мэдлэгтэй ч сэтгэлгүй хүнийг тавих хэрэггүй гэдгийг хэлмээр байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ХЭҮК-ийг татан буулгая гэсэн саналыг хэлмээр байна. Яагаад гэвэл дүр эсгэсэн байгууллага хүний эрхийг ярьж төрдөө мэдээлэл өгдөг юм байна гэсэн ойлголтыг дэлхий нийтэд өгч байна. Хүний эрх гэхээр бид хохироосон хүнийг ярьдагаас хохирогчийн эрхийг ярьдаггүй шдээ. Хүчирхийлэл хийсэн хүнийг яриулчаад хүчиндүүлсэн хүний тухай яагаад ярихгүй байгаа юм. ХЭҮК хохирогчийг л хамгаалах ёстой. Түүнээс биш тэр хэргээ үйлдчихээл шоронд орсон хүмүүсийг өмөөрөөд байх шаардлагагүй. Тиймээс энэ байгууллагыг татан буулгах ёстой. 

Ингээд Ж.Бямбадоржийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураахад 35 гишүүн дэмжиж 61,4 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ингээд Ж.Бямбадоржийг ХЭҮК-ийн дарга, гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх