Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

ХӨСҮТ-д 373 шинжилгээ хийхэд COVID 19-ийн вирус илрээгүй гэдгийг дуулгалаа. Сэлбэ, Ивээлэн, Баянхангай, Батсүмбэр, Баянбайгаль амралтад байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа дуусаж, хоёр удаа лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг/халдваргүй/ гарсан тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн. 243 хүн ХӨСҮТ-ийн хяналтан дор байна. Өчигдөр Замын-Үүдээр 58 хүн орж ирсэн бөгөөд 1 сэжигтэй тохиолдлыг шинжилгээ авч, тусгаарлаад байж байна. Бусад хүмүүсийг ажиглалтанд авсан гэж мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Эсрэг бие гэдэг нь вирус гаднаас орж ирэхэд хүний биед тухайн вирустай тэмцдэг эсүүд байдаг. Хэсэг хугацааны дараа дархлалын эс нь тэр вирустай тэмцдэг өөр нэгэн эсийг биет бий болгодог бөгөөд тэрийг нь эсрэг биет гэж нэрлээд байгаа юм. Ерөнхийдөө бид нар улс дотроо коронавирус тархаахгүйн тулд тэмцэж байгаатай адил хүний бие яг ийм тэмцэгч байдаг юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх