Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6ee60dcade7d488ba10ce577c172de3b_18.jpg

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Токио, Осака болон өөр таван мужид тогтоосон онцгой байдлыг орон даяар болгон өргөжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт гаргажээ. Ингэснээр 126 сая орчим хүн амтай 47 мужид онцгой байдал тогтоолоо.

Ерөнхий сайд Шинзо Абэ: “Би халдварын тархалтыг хязгаарлаж, ялангуяа удахгүй болох "Алтан долоо хоног"-ийн амралтаар зорчих хөдөлгөөнийг бууруулах үүднээс бүх мужид онцгой байдал тогтоолоо. Хүмүүс хоорондын хавьтлыг хамгийн багадаа 70 хувь, цаашлаад 80 хувь хүртэл бууруулахад ирэх тавдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх онцгой байдал чухал ач холбогдолтой” гэжээ

Мөн Засгийн газар бүх иргэнд 100 мянган иен буюу 930 ам.долларыг олгохоор болсон байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх