Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Drogba-Hospital.jpg

Английн “Челси” клуб болон Зааны ясан эрэг улсын шигшээ багийн ахмад хөлбөмбөгч Дидье Дрогба өөрийн хувийн эмнэлгийг covid-19-ийн эмчилгээний төв болгон ашиглуулах саналыг Засгийн газартаа тавьсан байна.

Тус эмнэлэг нь 2016 онд өөд болсон хөлбөмбөгчин Лoрен Покугийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд Зааны ясан эрэг улсын Абижан хотод байрладаг юм. Одоогоор тус улсад 654 тохиолдолд бүртгэгдэж 146 хүн эдгээд байгаа бол 6 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Шинээр илэрч байгаа тохиолдлын тоог багасгахын тулд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй гэдгийг домогт довтлогч Дрогба сануулаад коронавирусийн эсрэг хүн бүр дор бүрнээ хувийн ариун цэврээ сахиж тэмцэхийг уриалсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх