Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/УИХ_b.jpg

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа нар өөрсдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.  

УИХ 2019.11.14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж, 2020.01.09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 тоот Тогтоол гаргаж, хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийг баталсан билээ.

Энэхүү Тогтоолын дагуу хуулийн төслийг боловсруулсан байна. Шинэчилсэн найруулгын төсөлд:

1.    УИХ-ын зорилт, чиг үүрэг, УИХ-ын бие даасан байдлыг хангах;

2.    УИХ-ын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргыг өөрчлөн найруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах;

3.    УИХ-ын нэгэн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох;

4.    УИХ дахь олонх, цөөнхийн зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах;

5.    УИХ-ын даргыг сонгох, чөлөөлөх;

6.    УИХ-аар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэх;

7.    Хянан шалгах түр хороо хуулиар тусгайлан тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, тайлан гаргах, гаргасан тайлан нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байх;

8.    УИХ дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг нарийвчилж, сонгуулийн дараах эвслийн бүлгийн зохицуулалтыг шинээр тусгах;

9.    УИХ-ын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зүйл, заалтыг боловсронгуй болгох;

10. Гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд шинэ зохицуулалт нэмэх;

11. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхойлох; зэрэгтэй холбоотой өөрчлөлтүүд тусчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх