Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/maxresdefaultsaraaegch.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Эрүүл мэндийн салбарынхан маш сайн ажиллаж байна. Энэ жил Сонгинохайрхан дүүрэгт баригдах эмнэлгийн барилгуудад онцгой анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Анхан шатны үйлчилгээг захын хороолол руу Өрхийн эмнэлэг анхаарал халамж тавьж байгаа ч цаашид ямар дэмжлэг үзүүлэх вэ? 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбарт 20 гаруй царцаагдсан барилга бүгд хөдөлгөөнд орж эхэлсэн. 2020 онд бид 44 эмнэлэг ашиглалтад оруулна. Анхан шатны тусламж үйлчилгээ 242 төв бий. Бид анхан шатны тусламжийн үйлчилгээг дээшлүүлж, дэмжих шаардлагатай. Тоног төхөөрөмж, байраар дэмжиж байгаа. Цаашид Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг орон нутаг, дүүрэг дэмжих чиглэлээр анхаарвал иргэдэд ойртох боломж үүснэ. Энэ хуульд Өрхийн эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийн үзлэг, хянах, эрсдэлийн үнэлгээг жил бүр зайлшгүй хийж байхыг хуульчилж өгч байгаа. Энэ нь өөрөө том дэвшил юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Эрүүл мэндийн үйлчилгээг хүн арддаа чанартай, аюулгүй, хүртээмжтэй боломжийн үнээр хүргэх нь маш чухал. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн багт бүрэлдэхүүнтэй Их сургуулийн харьяа эмнэлэгтэй болох боломж энэ хуулиар бүрдэж байгаад талархаж байна. Хуульд их сургуулийн харьяа эмнэлэг гэдгийг тодотгох боломжтой юу. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: АШУИС-ийн эмнэлгийг Засгийн газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам анхаарч байгаа.  Анагаахын их сургуулийн харьяа эмнэлэгт 200-250 ортой байхаар бэлтгэж байна. Бид сургалтын эмнэлэг гэдэг шинэ нэр томъёог оруулж ирж байгаа. Анхан шатны үйлчилгээ авах нь иргэдийн сонголтоор, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлахын тулд  Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхээр бол харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сонгдо эмнэлэгт хэвтэж байсан хоёр өвчтөний шинжилгээ эхлээд эерэг гарсан ч дараа нь сөрөг гарсан. Ер нь тус эмнэлэгтэй холбоотойгоор олон янзын мэдээлэл гараад байна. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Сонгдо эмнэлгийг буруутгаж болохгүй. Хувийн хэвшлийн эмнэлгүүд энэ бол хүнд үед эрүүл мэндийн салбартаа үзүүлж байгаа дэмжлэг юм. Гэхдээ хурдасгасан оношлуур нь эцсийн баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлэл өгөх нь зөв. Заавал PCR төхөөрөмжөөр баталгаажсан хариу мэдээг иргэдэд өгөх нь зөв.  Яарч мэдээлэл өгснөөс болж нийгмээрээ айдаст автах аюул учирч байгаа учраас яамнаас шинэ журам гаргана. Сонгдо эмнэлгийн хоёрын биед эсрэг биет үүсээгүй, өмнө нь болон одоо шинэ коронавирусийн халдвараар өвчлөөгүй нь баталгаажсан. Өвдсөн хүмүүсийн сийвэнд шинжилгээ хийхэд эсрэг биет үүсч байгаа. Тиймээс энэ хоёр өвчтөн өвдөөгүй гэсэн үг юм.

Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх