Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/000_1QL0SB-1024x698.jpg

Дэлхий дахиныг нөмрөөд байгаа шинэ төрлийн коронавирусний цар тахлын улмаас дэлхийд томоохонд тооцогдох компаниуд алдагдал хүлээж эхэлсэн талаар бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа билээ. Тэгвэл тэдгээр компониудын эгнээнд Тоёото кампани оржээ. Тэдний үйлдвэрлэдэг автомашины эрэлт буурсантай холбоотойгоор тус компани Япон дахь бүх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хоёр өдөр түр зогсоохоор болсон байна.

Японд Тоёото компаны угсрах болон автомашины эд ангиуд үйлдвэрлэдэг 15 үйлдвэр байдаг бөгөөд тэдгээр нь ирэх тавдугаар сарын 1, 11-ний өдрүүдэд ажиллахгүй аж. Үүгээр зогсохгүй тэдгээр угсрах үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хэсэгчлэн үе үе зогсоохоор төлөвлөж байгаа хэмээн компаны зүгээс мэдэгджээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: reuters.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх