Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/63a80d398d1f4e07bf67653d23cab70d.webp

Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх кпоп уран бүтээлчдийг бид өмнө нь танилцуулсан билээ. Мөн хэдийгээр энэ сард эргэн ирэлтээ хийнэ гэж мэдэгдсэн ч хараахан өдрөө товлоогүй уран бүтээлчид байгаа талаар мэдээллэсэн. Тэгвэл тэдгээр уран бүтээлчид өдөр хоногоо товложээ. 

Ингээд та бүхэнд нэмэлтээр энэ сард эргэн ирэлтээ хийхээр болсон уран бүтээлчдийг танилцуулж байна.

дөрөвдүгээр сарын 19

Дуучин Канто энэ өдөр өөрийн “Favorite” хэмэх дижитал синглээ танилцуулахаар болжээ. 

дөрөвдүгээр сарын 20

GOT7 хамтлаг энэ өдөр “DYE” гэх мини цомогт багтсан “Not By the Moon” дуугаараа эргэн ирэлтээ хийхээр болжээ.

BVNDIT хамтлаг энэ өдөр  “Children” синглээ танилцуулахаар болжээ. 

дөрөвдүгээр сарын 21

H&D (Lee Han Gyul and Nam Do Hyon) энэ өдөр өөрсдийн дебүтээ хийхээр болжээ. Тэд “Soulmate” гэх миний цомогтоо багтсан “Soul” болон “Good Night” дуунуудаа танилцуулахаар болжээ. 

дөрөвдүгээр сарын 22

APRIL хамтлаг энэ өдөр  “Da Capo”миний цомгоо танилцуулахаар болжээ. 

дөрөвдүгээр сарын  23

Алдарт Wonder girls хамтлагийн гишүүн асан ЕэЫн буюу дуучин HA:TFELT өөрийн “1719” хэмээх бүрэн хэмжээний цомгоо танилцууулхаар болжээ. 

MAMAMOO хамтлагийн гишүүн Солар өөрийн анхны соло цомог болох “Spit It Out”-ыг танилцуулахаар болжээ. 

дөрөвдүгээр сарын 27

Дуучин Чунха энэ өдөр эргэн ирэлтээ хийхээр мэдэгджээ. 

Oh My Girl  хамтлаг өөрсдийн  “NONSTOP” мини цомгоороо эргэн ирэлтээ танилцуулахаар болжээ.

NOIR хамтлаг мөн энэ өдөр “UP THE SKY” хэмээх мини цомгоороо эргэн ирэлтээ хийхээ мэдэгдсэн байна. 

дөрөвдүгээр сарын 28

GWSN хамтлаг энэ өдөр  “The Keys” гэх мини цомгоороо эргэн ирэлтээ хийж байгаагаа мэдэгджээ.

IMFACT хамтлаг мөн өөрсдийн “LIE” мини цомгоор эргэн ирэлтээ хийхээ мэдэгджээ. 

дөрөвдүгээр сарын 29

NCT Dream хамтлаг энэ өдөр өөрсдийн эргэн ирэлтээ хийнэ хэмээн албан ёсоор мэдэгджээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх