Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/36-2.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 1997 онд дэлхийн худалдааны байгууллагад манай улс элссэн. Дэлхийн худалдааны байгууллагад элссэн улс орнуудын хоорондын гааль, татварын асуудлыг зохицуулдаг. Бид дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүний татварыг нэмэх нь дэлхийн худалдааны байгууллага дээр зөрчил үүсгэдэг гэсэн зүйл яригдаж байгаа. Жимс, жимсэн бүтээгдэхүүн дээр 97 хувийг импортоор оруулж ирдэг. Үүнийг татвар нэмж, дотооддоо 10 хувь болгох шаардлага байгаа. Тэгэхээр дэлхийн худалдааны байгууллагаас энэ асуудал дээр ямар нэг дарамт, шахалт ирдэг үү.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Дэлхийн худалдааны байгууллагаас дарамт шахалт ирдэг. Тэр нь хамгаалалт болж чадахгүй байгаа юм. Хоёр хөрш маш өндөр татвартай байдаг. Хоёр хөршийн хувьд манайхтай заргалдаад байх явдал байхгүй гэж үзэж байгаа. Дэлхийн худалдааны гишүүн орнууд аливаа татвар дээр ойролцоо байх ёстой зарчим баримталдаг. Тиймээс хөндлөнгөөс нөлөөлөх шалтгаан байхгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Цаашид Монгол улс хүнсний аюулгүй байдлын ХАСАБ-ийн тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: монгол ногоо, монгол хүнсээ бид хэрэглэх нь бүх талаасаа маш зөв зүйл. Хамгийн чухал нь үнэ хямд байгаад байнга хангаж чадах уу. Эрүүл ахуйн шаардлага хангасан зоорь байхгүй. Тогтоол гаргалаа гэхэд үнээ барьж чадах уу. Үнээр өрсөлдөж чадах уу. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадах уу. Хэдий хэмжээний төсөв шаардлагатай, түүгээрээ хэдэн агуулах барих вэ? 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Татвар нэмснээр нэг 2 жилдээ үнэ өсч магадгүй. Түүнээс хойш үнэ хөрс дээрээ буунаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх