Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/epa08364521.jpg

БНСУ-ын парламентын сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгуулсныг өнөө өглөө танилцуулсан урьдчилсан дүн харууллаа.

Сонгогчид коронавирусээс үүдэлтэй хямралыг зохицуулах чиглэлд гаргаж буй Засгийн газрын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйг энэхүү үйл явдал нотолж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна. 

Саналын хуудсын 90 гаруй хувийг тоолсон байдлаар, эрх баригч Ардчилсан намын эвсэл 180 суудал буюу нийт суудлын тавны гурвыг авах төлөвтэй байгаа бол сөрөг хүчний Нэгдмэл ирээдүй намын эвсэл 103 суудал авах төлөвтэй байна.

Эрх баригч нам сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа парламентад олонх болж буй нь энэ юм. БНСУ нь “COVID-19” дэлхий даяар тархсанаас хойш орон даяар санал хураалт явуулсан анхны томоохон улс болжээ. Энэ удаагийн сонгууль нь Ерөнхийлөгчийн албыг гурав дахь жилдээ хашиж буй Мүн Жэ Иний хувьд бүх нийтийн санал асуулга боллоо хэмээн олон нийт үзэж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх