Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fdc34cf8af16b84e0f65ba011287b84f_x3.jpg

Өнгөрсөн шөнө 23:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны тойргийн замд хэд хэдэн автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Тус ослын талаар бид ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа. 

Өчигдөр Баянхошуунд олон тооны автомашин мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Өчигдөр 2020.04.15-ны өдрийн 21 цаг 35 минутын орчим СХД-ийн 7-р хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б.Жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7 маркийн зургаан автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн.  Ослын улмаас 41 настай эмэгтэй О гэмтсэн хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

- Ослын шалтгааныг тодруулсан уу?

- Урьдчилсан шалгалтаар осол гаргасан жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдсон байгаа. Үүнээс гадна жолоочийн хариуцлагагүй байдал болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтай холбоотой. Мөн осол оройн цагаар гарсан учраас явган зорчигчийн хөдөлгөөн харьцангуй бага байсан учраас явган зорчигч бэртэж гэмтээгүй. Бид хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ. 

Мөн уруу болон өгсүүр замд яваа жолооч нар ялангуяа том оврын автомашинтай жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Мөн том оврын машинтай ойр хөдөлгөөнд оролцож байгаа жижиг тээврийн хэрэгслийн жолооч нар том оврын автомашинаас зайгаа барьж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

Түүнчлэн том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд анхаарахыг ТЦА-наас зөвлөж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх