Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/downloadfitnesss.jpg

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу фитнесс, саунд ариутгал, халдваргүйжүүлэлт сайтар хийж, журам гарган шат дараатай нээх шийдвэр гарсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мөн Туул гол, Богдхан ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, амралтын газруудыг өнөөдрөөс нээхээр болжээ.

1.  Бүх нийтийн бэлэн байдлын сургуулилт хийх. Нийтэд вирус тархсан тохиолдолд ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэх.

2.  Эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдал, дайчилгаа, судалгааг нэгтгэх. Шуурхай томилгоонууыг хийх. 1000 хүн халдвар авсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургуулилтыг эрүүл мэндийн салбарынхан дотроо явуулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгох

3.  Яармагт баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг Ковид-19 цар тахлын дэгдэлт үүссэн үед ашиглахаар бэлэн байдалд шилжүүлж, бэлтгэн тоноглох.

4.  Дээд, дунд шатны удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэн, албан тушаалтнууд мэдээллээ нэг урсгалаар гаргаж байх. Ажлын хариуцлагатай, байх, олон нийтийг талцуулсан ойлгомжгүй мэдээлэл албан болон албан бусаар түгээхгүй байх үүргийг Ерөнхий сайд өгсөн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх