Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4fe0acd079314b7d18b0262a14aac08d.jpg

Хэдэн саяын хөрөнгөтэй алдартнуудыг тансаглал дунд үргэлж умбаж байдаг гэж та боддог уу. Олон алдартан минималист хэв маягт дуртай болохоор элдэв маяг чимэггүй амьдарч, мөнгийг зөвхөн хэрэгтэй зүйлд л үрдэг. Холливудын нэртэй оддоос цөөнгүй нь энгийн зүйлд дуртай байдаг бөгөөд бидний өдөр тутмын хэрэглээг ч тэд хэрэглэдэг. Ингээд уншигч та бүхнээ бусдаасаа хямд энгийн машин унадаг одуудтай танилцуулья. 

1. Cameron Diaz-Toyota Prius

40 Таныхаас ч хямдхан машин унадаг алдартнууд

Одоог хүртэл гоо үзэсгэлэнт Кэмерон Диас нэгэн цагт Холливудын хамгийн их орлоготой жүжигчдийн нэг байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр экологийн хувьд цэвэр гэгдэх Toyota Prius машинаар бардам давхидаг.

2. Жастин Тимберлейк-Volkswagen Jetta

41 Таныхаас ч хямдхан машин унадаг алдартнууд

Гайхамшигч дуучин Жастин Тимберлейк ч маргаангүй дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг. Гэхдээ түүний автомашины сонирхол үнэхээр этгээд. Тэрбээр хаа сайгүй байдаг Volkswagen Jetta унадаг.

3. Tom Hanks-Scion xB

42 Таныхаас ч хямдхан машин унадаг алдартнууд

Өнөө үед дэлхийн олон алдартан үнэтэй машины оронд экологид ээлтэй, цэвэр машин сонгодог болжээ. Том Хэнкс ч ялгаагүй тэдний нэг. Тэрбээр олон жил Scion xB унаж байгаа бөгөөд түүндээ ч сэтгэл хангалуун байдаг гэнэ.

4. Дэниел Рэдклифф-Fiat Grande Punto

43 Таныхаас ч хямдхан машин унадаг алдартнууд

Харри Поттерын цувралаараа асар их алдар хүндэд хүрснээсээ хойш Дэниэль өөрийгөө эрхлүүлж, тансаглалд умбалгүй Fiat Grande Punto хэмээх машин л унадаг болжээ. Тэрбээр ийм машин сонгох болсноо мөн л экологид аюулгүй гэж тайлбарласан байдаг.

5. Кристиан Бэйл-Toyota Tacoma

44 Таныхаас ч хямдхан машин унадаг алдартнууд

Дэлгэцнээ тэрбээр ер бусын машинтай Брюс Уэйн байж болох ч амьдрал дээрээ тэрбээр ачааны загварын нэг машинаа унаад 17 жил болж байна. Тэрбээр бат бөх, эвдэрдэггүй гэдэг утгаараа Toyota Tacoma машиндаа маш их хайртай.

6. Леонардо Ди Каприо-Toyota Prius

45 Таныхаас ч хямдхан машин унадаг алдартнууд

Хүрээлэн буй орчныг хамгаалах дуртайгаараа алдартай Леонардо ДиКаприо Кэмерон Диасын адил экологид цэвэр Toyota Prius хөлөглөдөг.

7. Марк Уолберг-Toyota Sienna Минивэн

46 Таныхаас ч хямдхан машин унадаг алдартнууд

Итгэнэ үү, байна уу, өөрөө л мэд. Гэхдээ энэ сайхан залуу Sienna унадаг бөгөөд түүндээ ч хайртай. Эллен Деженерестэй хийсэн ярилцлагынхаа үеэр Марк 4 хүүхдээ энэ машинд нь дуртай гэсэн бол эхнэр нь юу ч болсон машинд нь суухгүй гэжээ.

8. Жефф Безос - "Honda Accord"

117 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн толгой баячуудын нэг тэрээр бараг очир алмааз шигтгэсэн машин унасан ч болохоор. Гэвч тэрээр жирийн "Honda Accord" унадаг бөгөөд энэ надад хамгийн сайн тохирсон машин гэж хэлдэг байна. 

9. Леброн Жеймс - "Jeep Wrangler"

Америкийн сагсан бөмбөгчин Леброн Жэймс жил бүр л улбар шар вранглертайгаа зугаалж байгаа харагддаг. Уг машин нь 28-30 мянган доллараар зарагддаг нь алдартнуудын жишгээс доогуурт тооцогддог. 

Магадгүй та тэднийг олон машинтай гэж бодож байгаа байх. Таны зөв ч гэлээ тэд олны анхаарлыг нэг их татахыг хүсэхгүй байгаа учраас л эдгээр авто машинуудыг сонгож хэрэглэдэг гэсэн шүү. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх