Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cd304c8df30c3054d9801cf4dae07753.png

БНСУ-д Үндэсний ассамблейн гишүүнийг сонгох парламентын сонгуулийг өнөөдөр зохион байгуулж байна. Өнөөдөр өглөөний 06 цагаас оройны 18 цаг хүртэл орон даяар 14330 санал авах байраар сонгогчдын саналыг авч байгаа бөгөөд иргэдийн аюулгүй байдал болон ариун цэврийн шаардлагатай арга хэмжээг ягштал мөрдүүлэн санал өгүүлж байна. 

Цар тахлын үед сонгуулийг хойшлуулах нь зохисгүй гэж үзсэн тул сонгуулийг товлосны дагуу явуулж байгаа нь энэ юм. 

Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох парламентын сонгуулийг дөрвөн жил тутам зохион байгуулдаг бөгөөд тэдгээр суудлын 253-ыг нь сонгогчид шууд сонгодог. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газраас авч хэрэгжүүлж буй халдварын тархалтын эсрэг арга хэмжээнүүд эерэгээр үнэлэгдэж байгаатай холбоотойгоор эрх баригч Ардчилсан нам ялалт байгуулах магадлал өндөр байна хэмээн олон нийтийн ажиглагчид таамаглаж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Чука

[172.90.243.62]

2020-04-15 12:51:42

Солонгост болоод байна. Монголд ч бас болох ёстой. АНУ-д ч бас сонгуулийн үйл явц үргэлжилж байна