Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

Улаанбаатар-Сонгдо эмнэлэгт сэжигтэй хоёр иргэнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Энэ талаарх дэлгэрнгүй мэдээллийг ХӨСҮ-өөс өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  Нэг нь Сонгдо эмнэлэгт, нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж дахин шинжилгээнд орлоо. Вирусийг генийн дарааллаар тогтоож нарийвчлан гаргаж ирдэг PCR шинжилгээгээр вирус илрээгүй. Хурдавчилсан оношлуур шинжилгээний эцсийн хариу болохгүйг бүгд анхаарах хэрэгтэй байна. ХӨСҮТ-д 30 хүнд, Дундговиос ирсэн 5 хүнээс вирус илрээгүй. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн бие тогтвортой сайн байна. 245 хүн ХӨСҮТ-д байна.  

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: Нэг өвчтөн хорт хавдартай, Сонгдо эмнэлэгт олон хоногт хэвтэн эмчлүүлсэн. Нөгөө өвчтөн нь уушгины архаг бронхидтой. Энэ хоёр өвчтөнд тус эмнэлэгт түргэвчилсэн оношилгоо хийсэн. Эцсийн баталгаажуулалтыг ХӨСҮТ-ийн төв лабораторид хийхэд хариу сөрөг гарлаа.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.78.172]

2020-04-15 12:58:34

Ядуу хүн гэхээр заваан байдаг юм биш. Эмэгтэй хүн цэвэрхэн байвал таалагддаг